Аз жаргалын арван нууц

Аз жаргалын арван нууц

... Хүн амьдралаа таагүй мэдрэмжид зарцуулахад хэтэрхий үнэтэй, богинохон зүйл шүү дээ. Орчин үеийн дундаж наслалт 76 энэ нь 3965 долоо хоног, 1317 хоногийг унтаж өнөрөөнө.   Ингээд  амьдрахад ердөө 2635 долоо хоног буюу 63240-хөн цаг байдаг байна ... Та өөрийн амьдрах боломжтой үлдсэн хоног, цагийг  тооцож үзээд энэ хугацаанд юу хийхээ төлөвлөхөд  гэмгүй л болов уу.



Номоос. ...Яг адилхан замын осод өртсөн хоёр хүний нэг нь гуньж гутарсан, нөгөө нь баяр баясгалантай байсан. Яагаад. Гуниж гутарсан нь хорсон уурлаж “Очиж очиж надад ийм зүйл тохиолддог нь ч юу вэ?” гэж байхад нөгөө нь “Бурханы авралаар амьд үлдлээ” гэж байсан. Энэ нь “Төмөр торны цаанаас нэг хүн шавар шавхайг харж байхад нөгөө хүн оддыг олж хардаг” гэсэн зүйр үгийг санагдуулж байна ...
... Нэгэн үлгэр. Чулуучны үлгэр.
Тэр нэгэн удаа баян худалдаачны гэрт очоод хичнээн их баялагтайг нь, мөн хотын иргэдээс хичнээн их хүндэтгэл хүлээж байгааг нь харжээ. Тэгээд чулуучин түүнд атаархаж, яг л тийм болохыг хүсэв. Гайхалтай нь түүний бодол биелэгдэж гэнэт худалдаачин болж зүүдэндээ ч ороогүй тансаг чамин эд хогшил, эрх мэдэлтэй болчихлоо. Гэтэл ядуус түүнд атаархан, түүнийг үзэн ядаж, гэнэт санаанд оромгүй олон дайсантай болчихжээ. Дараа нь тэр зарц, цэргүүдээр хүрээлүүлсэн нэгэн өндөр дээд язгууртаныг олж харлаа. Бүх л хүн улс орондоо хамгийн хүндтэй, эрх мэдэлтэй энэ хүчирхэг ноёны өмнө сөхрөн унаж байв. Худалдаачин болсон чулуучин энэ захирагч шиг болж олон зарц цэргүүдээр хүрээлүүлэн эрх мэдэл эдлэхийг хүсэв. Түүний хүсэл дахин биелтэл тэр захирагч нь улс орондоо хамгийн ихээр үзэн ядагдсан хүн байлаа. Чухам ийм л учраас түүнийг олон цэргүүд хамгаалдаг байсан аж. Дээр нь нар төөнөж халууцуулсан нь бас л аз жаргалгүй өчүүхэн амьтан болгож орхив. Тэр хурц нар цэлмэг тэнгэрийг хараад “Ямар хүчирхэг юм бэ? Би нар л болмоор байх юм” гэлээ. Энэ тухай бодож дуусаагүй байхад газрыг элчээрээ тэтэгсэн нар болж хувирлаа. Гэтэл хүчтэй салхи үлээгээд газрыг үүл халхалчихав. Тэгэхээр нь нар болсон чулуучин маань “Би салхи шиг хүчтэй болохсон” гэж хүслээ. Тэр дороо л хүчтэй салхи болж хувираад ой модыг үндсээр нь булга татаж, хот тосгодыг сүйтгэж явтал ургаа хадтай тулгараад яаж ч чадсангүй. Том хад хөдөлгөөнгүй зогсож салхинд огт ажрахгүй байлаа. Энэ хад ямар хүчирхэг юм бэ? Би үүн шиг бат бөх болохсон” гэж хүсэв. Тэр дороо л хамгийн ширүүн салхийг ч тэсэх хад цохио боллоо. Хорвоо дээр хамгийн хүчирхэг зүйл болж хувираад одоо л нэг аз жаргалтай байх юм шиг санагдана. Гэтэл “Түн ... тан ...” гэх дуу гарсан нь алх цүүцийг хад руу шигтгэн хэсэг хэсгээр нь эмтэлж байв.. “Надаас хүчтэй хэн байдаг билээ” гээд хартал том үхэр хадны ёроолд нэгэн ядуу чулуучин эр зогсож байсан гэдэг.

Энэ та бүхэнд нэгийг бодогдуулах байх гэж итгэнэ.

Нэг дэх нууц Хандлагын хүч.

Жинхэнэ Аз Жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч болно .
Миний аз жаргал амьдралд  хандах хандлага дээр минь тогтоно .
Миний оюун ухаан , сэтгэл санаа бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна.  Энэ мөчөөс эхлээд миний оюун ухаан аз жаргалыг мэдрэхэд бэлэн байх болно . 
Хэрвээ би сайн зүйлийг хүлээвэл голдуу  л түүнээ амсах болно . 
Аз жаргал гэдэг нь миний хэзээ ч хаана ч хийж болох сонголт юм . 
Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл  бүрээс эерэг сайн тал олдоно . 
Би энэ мөчөөс эхлэн юм бүхнээс сайныг эрж хайх болно .
Ямар ч хүнд бэрх , хямралтай үе тохиолдсон дараахь гурван асуултыг өөрөөсөө асуу : 
1.    Энэ  нөхцөл байдалд гайхамшигтай зүйл юу байна вэ ? Энэ нөхцөл  байдалд гайхамшигтай юм юу байж болох  байсан вэ?
2.    Юу нь төгс биш байна вэ ? 
3.    Энэ үйл явцаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ ? 
Жинхэнэ Аз Жаргалыг үүсгэх үр хөврөл нь талархал юм . Энэ мөчөөс эхлээд би талархаж болохуйц зүйлийг эрж хайх болно . 
Гадаад нөхцөл байдал биш , миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг . Бодол санаагаа удирдсанаар би аз  жаргалаа удирдана . 

Хүн аливаад хандах хандлагаа дандаа өөдрөгөөр сэтгэж, ямар ч хүнд бэрхшээлтэй асуудлаас сайныг олж, талархаж, сайн сайхнаар төсөөлж өөрийн сэтгэл, оюунд  таашаал, баяр баясгаланг бий болгож сурах нь аз жаргалын эх булаг гэдгийг олон сайхан жишээн дээр тайлбарлаж харуулжээ.

Хоёр дахь нууц   Бие махбодын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын хоёр дахь нууц нь бие махбодын хүч болно .
Хөдөлгөөн мэдрэхүйд нөлөөлнө . 
Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж , бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхжүүлнэ . Боломжтой бол өдөр бүр , хамгийн багадаа гучин минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй . 
Миний мэдрэхүй , бодол санаанд биеийн галбир , байрлал нөлөөлнө . Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхүйг бий болгоно . 
“Зангуу” –ны тусламжтайгаар хүссэн цагтаа аз жаргалын мэдрэмжийг ухамсартайгаар бий болгож болно . 
Хооллолт нь бидний сэтгэл санаанд нөлөөлдөг . Кофе , цай , согтууруулах ундаа , чихэрлэг хүнсний зүйлс , хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо , үр тариа , шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй
Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал , дарамттай байдалд хүргэнэ.
Өдөрт нэг цагаас багагүй хугацааг агаарт өнгөрүүлэх хэрэгтэй .

Өөрийн биеээ эрүүл, гоо сайхан  байлгаж дасгал сургуулилтыг тогтмол хийснээр оюун санаа, сэтгэлийн эрч хүчийг авч илүү ихийг бүтээж аз жаргалыг мэдрэн амталж болохыг олон жишээгээр нотлон харуулсан байна.

Гурав дахь нууц  Хором хормоор амьдрахын хүч

Жинхэнэ Аз Жаргалын гуравдахь нууц нь хором хормоор амьдрахын хүч болно .
Аз жаргал нь жил ,сар, долоо , хоногт , тэр байтугай өдөрт ч байдаггүй , харин хором бүрээс олж болно. Бид хором бүрээс сайн сайхныг олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна . 
Дурдатгал нь онцгой гойд хормуудаас бүрдэх бөгөөд тийм хормуудыг аль болох олноор цуглуул . 

Хүний амьдралын бүхийл хугацаа  хоромуудаас бүрдэнэ. Тэгвэл тэр хоромуудыг хэрхэн баяр баясгалан, болгож тэр хоромуудын хэр олныг баяр баясгалан болгож чадаж байж аз жаргалыг хүртэх боломжтой болохыг тодорхой нотолж чадсан байна.

Дөрөв дэх нууц  Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын дөрөвдэх нууц нь өөрийн хөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч болно . 
“ Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна “ хэмээн ярьцгаадаг . 
Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна , тийм л хүмүүс юм . 
Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг . 
Хүн бүр өвөрмөгц давтагдашгүй . Хэн  нэгний  хүн болж  төрөх боломж нь   гурван зуун мянган тэрбумаас ганц байсан учраас хүн бүр ялагч юм .
Бусад хүмүүс нь бидний толь , гэхдээ нөлөөтэй толинууд юм .
Өөрийнхөө тухай буруу төсөөлөл , шүүмжлэлт бодлоосоо ангижран, өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй . 
Үүнд : 
-    Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг, тэд нь шударга эсэхийг тогтоох, Хэрвээ тэд нь үнэхээр ул үндэстэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй 
-    Та ямар хүн болохыг , хэн байхыг хүсч байгаа тухайгаа эерэг нотолгоонуудыг өөртөө өдөр бүр  хэлж байх ,
-    Та хэн байхыг  хүсч байна, үнэхээр яг л тийм юм шиг биеэ авч явах . 
-    Таны юу өөрт чинь таалагдаж байна вэ , өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух .

Хүн өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөх, өөрийгөө зөв үнэлэх, өөрт байгаа чадвараа бүрэн дүүрэн ашиглах, өөрөө өөрийгөө толинд хардаг шиг өөрийн үзэл бодол, санаа, зорилгоо байнга тунгаан тольдиж байх нь ямар их хүч, нөөц боломжийг илрүүлэн аз жаргалтай амьдрах боломжтойг үгүүлжээ.

Тав дахь нууц Зорилгын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын тав дахь нууц нь зорилгын хүч болно.
Зорилго нь бидний амьдралд утга учир , агуулгыг бий болгодог. 
Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад төдий бус жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна . 
Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм . 
Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно . 
“Дүүжин сандлын арга“ нь бүх амьдралынхаа болон богино хугацааны зорилгуудаа олж сонгоход  туслана  Бүх зорилгоо жагсаан бичээд : 
Өглөө сэрмэгцээ 
Өдрийн турш үе үе 
Орой унтахынхаа өмнө уншиж бай .
“ Дүүжин сандлын арга” –ыг жилд ядахдаа хоёр удаа хэрэглэж , зорилгууд тань сонирхол татахаа болиогүй гэдэгт үнэмшиж байхаа бүү мартаарай

Мөрөөдөлгүй хүн зорилгогүй.
Зорилгогүй хүн төлөвлөгөөгүй
Төлөвлөгөөгүй хүн гүйцэтгэлгүй
Гүйцэтгэлгүй хүн биелэлтгүй
Биелэлтгүй хүн амжилтгүй
Амжилтгүй хүн аз жаргалгүй гэж та зорилгоо хэрхэн тавих, эрч хүч, амжилтыг олж аз жаргалд хүрэх талаар ихийг ойлгох нь мэдээж

Зургаа дахь нууц Хошигнолын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын зургаадахь  нууц нь хошигнолын хүч болно 
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно . 
Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж , ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ . Ямарч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно . 
“ Энэ явдалд муу зүйл юу байна вэ ?” гэж асуухын оронд “Үүнд  инээдтэй зүйл юу байна вэ ?” эсвэл “ Үүнд  инээдтэй зүйл юу байж болох байсан бэ?” гэж асуу .
“Хямралыг давах хоёр алхамын томьёог “ хэрэглэ :
1.    Аар саар зүйлд бүү санаа зов 
2.    Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана .

Мэдээж хошигнол инээд баясал жаргал биш гэж үү мэдээж жаргал тэгвэл та муу зүйл, таагүй байдлыг инээд баясал, хошигнол болгож чадвал аз жаргал тэр байх болно.

Долоо дахь нууц  Өршөөн уучлахын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын  долоо дахь нууц нь өршөөн уучлахын хүч болно .
Уучлах чадвар нь Жинхэнэ Аз Жаргалын хаалгыг нээх түлхүүр юм .
Танд  үзэн ядалт , хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй . Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг  сана . 
Алдаа эндэгдэл , бүтэлгүй явдалууд нь амьдралын сургамж болно . Бусдыг уучил . Өөрийгөө уучил . 
Сиу омгийн индианчуудын залбирлыг тогтоож ав : 
“ Агуу их сүнс минь   , Хэн нэгний чархийг хоёр долоо хоног өмсөөгүй байхдаа түүнийг зэмлэх буруутгах  үг хэлэхээс намайг хэлтрүүлээч “.

Та өршөөн уучилж дотроо бугшсан гомдол, үзэн ядалтаа авч хаяж чаддаг болбол ухаан санаа тань цэлмэг, зовлон шаналгүй аз жаргалтай байх болно.

Найм дахь нууц   Өглөгийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын найм дахь  нууц нь бусдад өгч сурахын хүч болно . 
Эд юмсыг олж авсанаар , эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй . Аз жаргалын нууц нь бусдад өгөх , бусдад туслах чадварт оршино . 
Бид бусдад  хэдий их баяр баясгалан , аз жаргал өгнө , өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг .
Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм . 

Та харамлах, хав дарах биш өгч сурвал түүнээсээ ихийг авч, түүнээс илүү эрч инергийг аван аз жаргалтай байж чадна.

Ес дэх нууц  Хамтын харилцааны хүч 

Жинхэнэ Аз Жаргалын ес дэх  нууц нь харилцааны хүч болно . 
Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно . 
Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй . Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг . 
 Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай , хүнд  бэрх цагийг арай хөнгөн болгодог . Бусадтай хуваалцаж буй баяр  баясгалан хоёр дахин үржиж бусадтай хуваалцаж  буй зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрнө . 
Хэн нэгэнтэй  харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд . 

Ганц мод гал болохгүй
Ганц хүн айл болохгүй хэмээх сургаалтай адил ганцаараа ямарч амжилтыг бүтээж чадахгүй, олны хүч оломгүй далай гэдгийг бодон бусадтай харилцаж сурахыг гайхамшгийг та мэдрэх болно. Аз жаргалын түлхүүрийн нэг тэр мөн.

Арав дахь нууц  Итгэлийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын арав дахь нууц нь Итгэлийн хүч болно .
Итгэл нь Жинхэнэ Аз Жаргалын суурь болдог .
Итгэлгүйгээр  аз жаргал удаан үргэлжлэх аргагүй .
Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож , оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ , түгшүүр , уймрал , сандралаас чөлөөлнө . 

Итгэлийг олох, итгэлийг даах, аливаа асуудлын сайн сайхныг олж харан итгэснээр амжилт, бүтээл дүүрэн байж аз жаргалтай амьдрах нь ойлгомжтой юм.

 Зохиолч Адам Жексон                Орчуулсан Б. Билгүүндалай

No comments:

Post a Comment