ТАЙВШРАХ АРГА

Тайвшрах арга

Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг.
Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.

1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.Тиймээс та тэвчээртэй байх хэрэгтэй.
1. Уртаар амьсгал. Өөрийгөө нөхцөл байдлаас аль болох холдуулж, би зөвхөн нэг талаас нөхцөл байдлыг хараад байна уу даа гэж өөрөөсөө асуугаад үз. Тэгээд уурыг тань хүргэсэн хүнээс тэдний тэрхүү хийсэн үйлдэл нь яг ямар зорилготой, ямар утга илэрхийлсэн болохыг нь лавлаж асуу.Тэдэнд учраа тайлбарлах боломж олго. Битгий шууд дүгнэлт хий, битгий шууд асуудлыг эцэс болго. Тэднийг ярьж дуусах хүртэл нь сонс. Хэрвээ тэднийг ярьж дууссан ч гэсэн уур тань хүрсээр байх аваас үүнийгээ хэлээд яваад өг. Тэгээд тайван газар оч. Та л өөрийнхөө уурыг, үйлдэлийг хянаж чадна. Та л хүмүүст танд хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлох нэгэн.

2. Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирэх аваас шууд л больчих. Зүгээр л боль. Битгий бод. Битгий үйлдэл хий. Нөхцөл байдлаас өөрийгөө шууд тасал. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлга.

3. Тавьж явуул. Битгий орил,битгий юм шид, битгий цохь. Та өөрийгөө ийм алхам хийгээд байдлыг дээрдүүлэхгүй гэдгээ ухаар.

4. Амаа тагла. Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг илгээж байдаг зүйл. Таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Таны амнаас гарч буй үгнүүд, таны ярьж байгаа байдал таны далд ухамсарт очдог ба үүнээс үүдэн өшөө илүү уур хилэн бий болдог байна.

5. Хоолоо зөв тохируул. Хүн ууртай байхад хооллолт чухал нөлөөтэй байдаг юм байна. Аль болох улаан мах, ликор, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Аль болох эрүүл хооллох хэрэгтэй. Шинэхэн ногоо, шинэхэн жимс таны тархыг сэргээж, танд эрч хүч өгч, таныг аз жаргалтай болгоно.

Мэдээж архи хэрэглэж болохгүй. Хүн согтох үедээ уур хилэнтэй болж, мөн хийж буй үйлдэлээ хянах чадваргүй болдог шүү дээ.

6. Өөрөөсөө гарч болох үр дүнг асуу. Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ? Танд уурлах хангалттай шалтгаан байна уу? Та дараа нь харамсах юм биш биз? Ингэж бодох аваас та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно.

Аз жаргалын арван нууц

Аз жаргалын арван нууц

... Хүн амьдралаа таагүй мэдрэмжид зарцуулахад хэтэрхий үнэтэй, богинохон зүйл шүү дээ. Орчин үеийн дундаж наслалт 76 энэ нь 3965 долоо хоног, 1317 хоногийг унтаж өнөрөөнө.   Ингээд  амьдрахад ердөө 2635 долоо хоног буюу 63240-хөн цаг байдаг байна ... Та өөрийн амьдрах боломжтой үлдсэн хоног, цагийг  тооцож үзээд энэ хугацаанд юу хийхээ төлөвлөхөд  гэмгүй л болов уу.

ТАСАЛГААНЫ ЦЭЦГИЙГ АРЧЛАХ ТУХАЙ

1.Хөрс сийрэгжүүлэх арга
Тасалгааны цэцгийн хөрсийг сийрэгжүүлэхэд 15-20 см-ийн урт нарийн савх мод бэлтгэж 7 хоногт 1-2 удаа ургамлын үндсийг гэмтээхгүйгээр хөрс рүү болгоомжтой хийнэ. Хөрсний өнгөн хэсэгт тархсан, ялангуяа туяхан үндэстэй ургамлыг сийрэгжүүлэхэд ваар савны ирмэг хавиар 0.5 см-ээс хэтрэхгүй гүнд, харин үндэсний хөгжил сайтай хөрсний гүнд тархдаг үндэстэй ургамлуудыг илүү гүнд сийрүүлж болдог. Энэ нь хөрсний ус шингээх чадвар, агаарын хангамжийг сайжруулдаг. Үүнийг хуурай усалгаа ч гэж нэрлэдэг.

ÒÝÍÃÝÐ ШИГ ÁÀÉ

Тэнгэр шиг бай.      О.Дашбалбар

Õàìàã á¿ãäýýð ÷àìàéã
Õàðààæ íóëèìæ áàéâ÷
Õàìãèéí ñàéí õ¿ì¿¿ñ ãýæ
Õàøãèð÷ åðººæ áàéâ÷ , òýíãýð шиг áàé
Òýâ÷ýýð áàðàãäàæ íºõºä ÷èíü îðõèâ÷
Òýíãýð шиг áàé, ìºíõºä àìãàëàí
Òýðãýíä ñóóëãààä àëòàí òèòýì ºìñãºâ÷

Санхүүгийн эрүүл хэв маяг


Христмас баяр, Шинэ Жил ... он гараад хоёр сард Цагаан сар ... гуравдугаар сард Эмэгтэйчүүдийн, Эр цэргийн баяр залгах гэж байна. Баяр болгоноор айл гэр бүл, албан байгууллага бэлэг сэлт, идэж ууж, өмсөж зүүх хувцас, гангараа гоёондоо мөнгөө цацахад бэлдэнэ. Тэр ч сургаар Эрээнийхэн бараагаа хятадын өнцөг булан бүрээс аль болох хямдаар татаад Монголоос ирэх наймаачдад зарахаар хүлээж сууна. Тэгвэл эгэл жирийн, тийм ч их мөнгөгүй хүмүүс баяраар даруухан хооллож, байдгаараа хичээнэ. Ер нь санхүүгийн хувьд "эрүүл" байх, "сахилга бат"-тай байх талаар нилээн уншиж байхад сургамжтай болов уу гэсэн хэд хэдэн зарчмыг олсноо тантай хуваалцъя гэж бодлоо.

1. Шаардлагагүй бол дэлгүүр дэмий бүү хэс.

Хүн харснаа авах гэдэг шуналтай амьтан. Танд үнэхээр хэрэгтэй эсэхийг цаг ямагт шалгаж, өөрөөсөө байн байн асуух хэрэгтэй. Одоо байгаа тань тийм ч муудаагүй, энд тэндээ ганц хоёр ханзарсан тэгээд ч түүнийг нь тордоод явбал хэрэглэж болохоор бол "хэмнэлттэй" байх зарчмыг сонгоорой. Харин хэрэгтэй бараагаа сонгохын тулд мэдээж хэд хэдэн дэлгүүр орж үнийг нь, урамшууллыг нь харьцуулж харах хэрэгтэй. Таалагдсан бараагаа шууд бүү аваарай. Өөр дэлгүүрт илүү дээр боломж байгаа ч юм билүү?

2. Бэлэн мөнгө биедээ ихээр бүү авч яв.

Хүн бага мөнгөтэй байхдаа мөнгөндөө тааруулж бараагаа авах гэж үнийг нь харьцуулж, ухаалаг сонголт хийдэг. Харин их мөнгөтэй дэлгүүрт орвол үнийг нь шалгахаас илүүтэй энэ бараа таалагдаж байгаа эсэхээс шалтгаалж худалдан авалт хийдэг. Тиймд, илүүдэл худалдан авалт хийхгүйн тулд худалдан авалт хийхэд таарах мөнгөтэй явахыг хичээгээрэй. Мөн цахим каартаар худалдан авалт хийхээс цааргал. Аль болох бэлэн мөнгөөр худалдан авалт хийвэл мөнгөө хянахад тань тустай юм.

3. Хямдралыг хүлээ.

 Яг одоо худалдан авах шаардлагагүй л бол "хямдрал"-ыг хүлээ. Зарим бараа жилийн сүүлчээр 50%-80% хямдардаг. Хэдхэн сар л хүлээснээр та мөнгөө хэмнэж чадна. Зарим дэлгүүрт гишүүнчлэлийн каарт олгодог. Тийм каарт хэрэглэх нь танд зарим нэг давуу тал олгох болно.

4. Сэтгэлийн хөдөлгөөнөөр худалдан авалт бүү хий.

Цалин буусан өдрөө хүмүүс дэлгүүр шууд ороод хэрэгтэй, хэрэггүй бараа худалдан авдаг. Өлссөн үедээ, сэтгэлээр унасан үедээ, эсвэл баярхах гэж, гайхуулах гэж худалдан авалт бүү хий. Сүүлийн үеийн гэх тодотголтой цахилгаан хэрэгсэл, машин, гар утас, хувцас, компьютер гэх мэт зүйлсийг худалдан авалгүй бага зэрэг хүлээ. Сүүлийн үеийн юм бүхэн хамгийн шилдэг нь байдаггүй юм шүү дээ.
Хэдэн зөвлөгөө өгье! Бэлэг сонгохдоо үнэтэй гэхээсээ илүү тухайн хүнд хэрэгтэй юмыг нь сонго. Хувцас авах бол хаана, хэдийд, хэр удаан өмсөхөө тооцоолж мөнгөө зарцуул. Тухайлбал, жилийн хэдхэн өдөр өмсөх хувцсанд бага мөнгө, харин хэдэн сарын турш өмсөх хувцсанд илүү чанартайг нь сонго. Хүүхдэд хэт үнэтэй брэндийн гэх хувцас, гутал авахаас цааргалах нь таны мөнгөнд болон сэтгэл санаанд тань хэмнэлттэй. Энэ жил авсан хувцас, гутал дараа жил нь хүүхдэд тань багадах тул заавал үнэтэйгээс нь авах шаардлагагүй. Биед нь таарсан, боломжийн үнэтэй гутал хувцас авч өгөөрэй. Томчуудын тухайд, чанартай хувцас, гутал авбал удаан хэрэглэх тул авахаасаа өмнө сайн тооцоолно биз ээ. Эцэст нь хэлэхэд, "Таныг таалдаггүй хүнд таалагдахын тулд (эсвэл гайхуулахын тулд), өөрт байхгүй мөнгөөр (бусдаар зээлж), өөрт хэрэггүй зүйлийг бүү худалдан ав."

ОНЧ МЭРГЭН ҮГС



Add caption

Надад өөр шинэ зүйл сурахад саад болдог ганц зүйл бол миний өмнө нь сурсан хуучин зүйлүүд. 
                        -  Алберт Эинштейн
Эрт орой нэгэн цагт залуу нас өнгөрч, аз жаргалын сүүдэр энэхүү амьдралыг дуустал бүхнийг нөмөрдөг.      
                        - Франсуа Мориак  

Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай.        -  Лихтенберг


Юм бүхэнд эргэлзэж үз. “Хоёр хоёрын дөрөв” хэмээх аксиомд ч эргэлзээд үз.
                                                                                                    -  Лихтенберг
Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол, бүр багыг хийх байсан.           -  Марциал

Шунан хүсэхгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй.      -  Г.Галилей  

Уран үг бол санааны уран зураг мөн.                                    -  Б.Паскаль

Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?            - Хьюм

Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.               -   Саади

Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.     - П.Буаст  

Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.                                                                              -    Франц үг  

Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино.     - Соломон хаан 

ХООЛОЙН ӨВЧНИЙГ АНАГААХ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ

Хоолойн өвчнийг анагаах эмгүй эмчилгээний арга

Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байхгуй. Энэ өвчний албан ёсны нэр томъёо нь хоолойн бах буюу ангин юм. Хүмүүс энэ өвчний хор уршгийг сайн мэддэгүй болоод тэр үү, тэрбүр тууштай эмчилдэггүй. Тэгтэл энэ өвчин хүндэрхээрээ зүрх, бөөр, үе мөчиндөө орж хүндээр өвчлүүлдэг.

Хоолойн өвчнийг хурдан эмчлэх хэрэгтэй
Хоолойн өвчнийг удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй. Хоолой сэрвэгнэж, юм залгихад хөндүүрлэж бага зэрэг улайсан байх нь хоолой өвдөх анхны шинж тэмдэг юм. Эдгээр шинжүүд илрэх л юм бол тэр даруй арга хэмжээ авч эхлэх шаардлагатай. Хөөрүүлсэн халуун сүү хоолойг цочроодог учраас ийм үедээ ууж хэрэггүй. Хоолой хөндүүрлээд байвал өдрийн турш 2-3 ширхэг каланхоэны (тасалгааны ургамал) навч удаан зажилж ид. Энэ ургамал бараг айл бүрд бий.

Хоолойгоо давстай усаар зайл

1 стакан халуун бүлээн усанд 1 хоолны халбагаар овоолон давс хийж уусгаад хоолойгоо зайлна. 3-4 удаа зайлсны дараа хоолойн өвчин бага дээрээ хүндрэлгүй дарагддаг. Марганцыг усанд өтгөн биш найруулаад өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж болно.

Хоолойн өвчнийг анагаах шилмэл арга

1 литр үхрийн сүүнд 25-30 гр гацуурын мөчир хийж 15 минут чанана. Хэсэг хугацааны дараа сүүгээ шүүж өдрийн турш бүлээсгэж ууна. Мөчрийн оронд болж гүйцээгүй хялх ногоон боргоцойг хэрэглэж болно. Гэхдээ боргоцойг хагас цаг чанана. Энэ сайхан амттай сүүг ууснаар та ханиад томууг ч эмчилнэ, тамир тэнхээ ч орно. Эртний оточ нар хоолой өвдсөн үед шөнө унтахдаа хоолой дээрээ зөгийн бал түрхсэн байцааны навч тавьж унтахыг зөвлөдөг байсан. Байцаан дээрээ пергамент цаас (нэвтрүүлэхгүйн тулд) тавиад гадуур нь ороолтоор орооно. Зөгийн балаа бүрэн хаттал боолтоо авахгуй. Энэ арга өвчнийг нам дарна. Харин энэ зөвхөн ангинд төдийгүй хоолойны бусад өвчинд ч сайн. Саванд 1 стакан ус, тал стакан оросоор “анис” гэж ургамлын үр хийж зөөлөн гал дээр 15 минут чанана. Шүүсний дараа энэ ханд дээрээ 1 цайны халбага зөгийн бал 1 хоолны халбага коньяк хийнэ. Тэгээд энэ бэлдмэлийг бүлээсгээд өдрийн турш ууж дуусгана.

Зөвхөн насанд хүрэгсдэд

Хоолойн бахыг цэвэршүүлсэн керосиноор эмчлэх нэг ийм арга бий. Цэвэршүүлсэн керосиныг зузаан хөвөнгөөр шүүнэ. Тэгээд өвчтөнийг хоолойн мах нь нарны гэрэлд сайн харагдахаар нар руу харуулж зогсооно. Тэгээд модны үзүүрт хөвөн ороож керосиндоо дүрж базаад хэлийг нь халбагаар дарж байгаад керосиныг хоолойн маханд нь түрхэнэ. Ингэсний дараа шүлсээ залгиж болохгуй. Шууд нулимж хаяна. Тэгэхдээ амаа зайлж хэрэггүй. Цаг болсны дараа 1 цайны халбага ургамлын тос уулгана. Ерөнхийдөө 2 удаа ийм эмчилгээ хийсэн байхад хоолойн бах өвчин эдгэрдэг. Харин хоолой идээлчихсэн байхад энэ арга тохирохгуй.

Төмс чанасан усны уураар утах

Чанасан төмсний ууранд хоолойгоо утах аргыг олон хүн мэднэ. Бага шг усанд жижиг төмс хальстай нь чанаад шөлөнд нь 2 ширхэг валидол хийнэ. Дээгүүрээ зузаан алчуур бүтээгээд ууранд нь хоолойгоо утна. Хоолойн ангиныг бөөрөнхий сонгины шүүсээр эмчилж болно. Гэхдээ эдгээр жорууд зүрхний цусан хангамжын дутагдалтай, зүрхний хэм алдагддаг, ходоодны шархтай хүмүүст тохирохгуй. Мөн уушгины агшил хүчтэй явагддаг өвчтэй хүмүүс түүхий сонгино хэрэглэж болдоггүй.